Энэ долоо хоногт болох уралдаан, тэмцээний хуваарь

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2016-01-05 11:51:51

Манай улсад энэ долоо хоногт чөлөөт бөх, жүдо, хүндийн өргөлт зэрэг спортын улсын аварга шалгаруулах тэмцээнээс гадна улсын чанартай хэд хэдэн томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тухайлбал, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 9-10-нд Буянт-Ухаа дахь Спортын ордонд, жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 7-10-нд Орхон аймагт, "Хангарьд" спортын ордонд, хүндийн өргөлтийн залуучуудын УАШТ энэ сарын 8-9-нд  СТО-ны "А" зааланд тус тус болно. Мөн “Мастерc лиг” энэ сарын 10-нд СТО-нд, өсвөрийн шатарчдын 2016 оны нийслэлийн АШТ энэ сарын 5-7-нд 13 дугаар дунд сургуульд, /3-4 хорооллын эцэст/, сагсанбөмбөгийн “Супер лиг” энэ сарын 1, 3, 5-ны өдрүүдэд СТО-нд, Спрайт хөгжлийн лигийн аваргын төлөөх цуврал 1, 3, 5-нд, МХБХ-ны футзалын өсвөр үеийн тэмцээн энэ сарын 11, 13-нд, УАШТ нэг сарын 6-17-нд Футзалын ордонд тус тус болох юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ