Украины төлөөлөгч Бан Ги Мүнд ИЖБ-ээ өргөн барилаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-05 10:52:11

НҮБ. /TASS/. НҮБ-д суух Украины байнгын төлөөлөгч Владимир Ельченкогийн итгэмжлэх жуух бичгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүлээн авлаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэв.

Владимир Ельченко болон Бан Ги Мүн нарын хооронд болсон хэлэлцээний тухай юу ч мэдэхгүй гэдгээ Стефан Дужаррик дурдаад, ИЖБ өргөн барих ёслол уламжлал ёсоор болсон гэж мэдэгджээ.

Украинаас ОХУ-д сууж байсан Элчин сайд Ельченко өнгөрсөн сарын 9-нд Юрий Сергеевийн халааг авч, НҮБ-д суух Украины төлөөлөгчөөр томилогдсон байна. Харин 2007 оноос НҮБ-д төлөөлөгчөөр ажилласан Сергеев Киевт ирснийхээ дараа халаагаа Ельченкод өгсөн тухайгаа хэвлэлээс мэджээ.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн түр гишүүн болж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн зөвлөлийн хуралдааныг даргалах ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ