"Рио-2016" наадам болох газруудын бэлтгэл ажил 95 хувьтай байна

Дэлхийд | Спорт
nyamtulga@montsame.mn
2016-01-05 10:23:40

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. “Рио-2016” олимпын наадам болох хоёр том цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил 95 орчим хувьтай байна гэж “Agencia Brasil” агентлаг мэдээлэв.

Гандбол, голболын тэмцээн болох “Future Arena”, олон улсын нэвтрүүлгийн төв, гольфын талбай, уулын дугуйн зам, бартаат замын дугуйн зам, сэлүүрт завины слалом төрлийн зам гээд олимпын наадам болох зургаан газар бэлэн болсон байна.

Рио-Де-Жанейро хотын баруун хэсэгт орших “Olympic” болон “Deodoro” цэнгэлдэх хүрээлэнд дээр дурдсан талбай, байрыг байгуулжээ.

“Olympic” хүрээлэнд олимпын 16, паралимпын есөн төрлийн тэмцээн болно. Харин “Deodoro” хүрээлэнд олимпын 11, паралимпын дөрвөн төрлийн тэмцээн болно.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ