Банк дээрэмдсэн этгээдийг эрэн хайсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-04 12:35:20

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Капитал" банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Сэжигтэн этгээд баг өмсөн банк руу нэвтэрч, теллерт нь буу тулган сүрдүүлж 14 сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм.

Гэмт хэргийн сэжигтнийг илрүүлэн олох ажлын хэсгийг  Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилсон. Ажлын хэсэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын Мөрдөн байцаах газрын алба хаагчид хамтран ажиллаж байна. Гэмт этгээдийн банк дээрэмдэж байх үеийн бичлэг камерт үлдсэн хэдий ч одоогоор хуулийнхан гэмт этгээдийг баривчилж чадаагүй, улс орон даяар эрэн сурвалжилж, эрж хайсаар  байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ