Авлига, албан тушаалын 73 хэрэгт мөрдөн байцаалт явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-11 14:13:00

АТГ энэ оны 8 дугаар сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авсан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй 39 гомдол, мэдээллийг хянан үзэж, 8 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. 

Өнгөрсөн сард тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн 73 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 14 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 5 хэргийг хэрэгсэхгүй болгох, 3 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлэв. Одоогийн байдлаар эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Мөрдөн байцаалт явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг давамгайлжээ. 

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд