МЭӨ 2000 оны үед хамаарах тахилгын зан үйлийн онгон олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 10:35:24

Орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байсан газраас МЭӨ 2000 оны үед хамаарах тахилгын зан үйлийн онгон олджээ.

Тухайлбал, тахилгын зан үйлд хэрэглэдэг байсан адууны толгой олдсон байна. Үүний дээжээс Монголын Үндэсний Музей авч үлдсэнийг нь Орхон аймгийн Музейд шилжүүлжээ. Уг малтлагыг “Залуус” хорооллын барилгын ажлын үеэр олсон юм. Тус аймагт барилгажих төлөвлөгөөнд туссан газарт түүхэн дурсгал гурав бий. Үлдсэн нь 2а хорооллын барилга баригдах хэсэгт байгаа ажээ.

“Залуус” хороололд хийх малтлагын санхүүжилтыг орон нутгаас гаргаж гурван сая төгрөг зарцуулсан юм. Үлдсэн газарт малтлага хийх  хөрөнгийг ирэх оны төсөвт тусгах гэнэ. 

Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хиймэл нуурын ойролцоо Түрэгийн үед хамаарах 10 гаруй дурсгал байдаг ажээ. Иймд аймгийн Музей энэ газарт малтлага хийхэд хамтран ажиллах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тус үйлдвэрт тавьсан байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд