Эрдэнэдалай, Мандалговийн хооронд зорчигч тээвэрлэдэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-25 14:43:26

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Мандалговь, Улаанбаатарын чиглэлд “РАО” ХХК зорчигч тээврийн үйлчилгээ явуулж эхэллээ. Шинэ чиглэлийн үйлчилгээ өчигдөр эхэлсэн байна.

Тус компани Улаанбаатар хот, Дундговийн Эрдэнэдалай сум хооронд зорчигч шууд тээвэрлэдэг байсан бол одоо Мандалговиор дамжин өнгөрнө. Ингэхдээ долоо хоног бүрийн пүрэв, ням гаригт Улаанбаатар, Мандалговь, Эрдэнэдалай, баасан, даваа гаригт Эрдэнэдалай, Мандалговь, Улаанбаатарын чиглэлд явах ажээ.  

Харин урьдын хуваарийн дагуу Улаанбаатар, Эрдэнэдалай хоорондох шууд чиглэлээр лхагва, бямба гаригт үйлчлэх юм байна.

Эрдэнэдалай, Улаанбаатар хооронд зорчигчид 12200 төгрөг, хүүхэд 6100 төгрөг төлдөг бол Эрдэнэдалай Мандалговийн хооронд 3300- 5500 төгрөг төлнө.

Дундговь. Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ