Дотуур байрны хүүхдүүд эмнэлгээс гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 13:49:35

Увс аймгийн Цогцолбор 2-р сургуулийн дотуур байрны 40 гаруй хүүхэд өнгөрсөн сарын 28-аас эхлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн билээ.

Эдгээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, бүгдээрээ эмнэлгээс гарч, хичээл номдоо явж байгаа аж. Хүүхдүүд өвдсөнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, халдвар хамгааллын дэглэм, урьдчилан сэргийлэх ажлыг бүх сургууль, цэцэрлэгүүд яаралтай авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.

Гэвч энэ сарын дундуур Тэс сумын ЕБС-ийн 10 гаруй хүүхэд мөн гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэсэн оноштойгоор сумынхаа Хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Өвчлөл гарсантай холбогдуулан тухайн сургуулийн багш, ажилчид шуурхай арга хэмжээ авч эмнэлэгт яаралтай хандсанаар өвчнийг газар авахуулалгүй, дэгдэлтийг нь таслан зогсоож чадсан байна.

Увс аймаг Б.Батхүү 

Холбоотой мэдээ