Өлгийн зах дээр нэхий 1000 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 09:10:21

Өчигдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  малын зах дээр хонины нэхий 1000 төгрөгийн үнэтэй байна. Хамгийн найдвартай, үнэт хувцас болох нэхий ингэтлээ үнэгүйдсэн нь манай улсад нэхийгээр бэлэн бүтээгдэхүүн боловсруулан гаргадаг үйлдвэрлэл үгүйлэгдсээр байгааг харуулж байна.

Мөн адуу 600 мянга, үхэр 250-300 мянга, хонь 50-60 мянган төгрөг, ямааны кг ноолуур 35 000, адууны шир 45000, үхрийн шир 20 000, ямааны арьс 13 000 төгрөг байна.

Хүнсний зах дээр ОХУ-ын нэгдүгээр зэргийн 50 кг гурил 43 000, дотоодын гурил 50 000, 40 кг-ын хорголжин тэжээл 15-18 мянга, литр сүү 1800, хонины кг мах 4000, үхрийн мах 3800, цагаан будаа 2500, элсэн чихэр 1800 төгрөг байлаа.

Ам.доллар 2000, орос рубль 29, хятад юань 309, казахстаны тенге 5,9 төг байгаа нь тенгегээс бусад гадаад валютын үнийн өсөлт зогсолтгүй ахисаар байгаагийн жишээ мөн. Гэхдээ Казахстанд өчигдөрөөс цалин хөлсийг 20-40 хувиар өсгөсөн нь нэгийг бодогдуулж байна. А-92 бензин 1660 төгрөгийн үнэтэй байна. 

                                                                                                                                      Ш.Айзаря

Холбоотой мэдээ