Тэтгэлэг олгодог байгууллагуудад талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-22 16:48:26

МУИС Оюутны хөгжлийн жилийн хүрээнд тус сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгодог гадаадын байгууллага, санд талархал илэрхийлэх өдөрлөг өнөөдөр боллоо.

Монгол орны хөгжлийн ирээдүй, МУИС-ийн шилдэг оюутнуудын сурах, боловсрох, хөгжих үйлсэд бодитой хувь нэмэр оруулан тасралтгүй дэмжлэг үзүүлж ирсэн тэтгэлэгт олгогч байгууллага, санд МУИС болон тэтгэлэг хүлээн авагч оюутнуудын зүгээс талархал илэрхийлэх цаашид тэтгэлэг олгогч байгууллагыг нэмэгдүүлэх, хандивлагчдыг урамшуулах, алдаршуулах соёлыг хэвшүүлэх зорилготой.

Энэ үеэр Оюутны алба, Тэтгэлэг хүлээн авагч оюутнууд байгууллагуудын тэтгэлгийн танилцуулгыг танилцуулснаас гадна, тэтгэлэгт хамарсан оюутнууд өөрсдийн туршлагаас хуваалцсан юм.

Өдгөө МУИС-ийн оюутнуудад 19 гадаад дотоодын байгууллага, сан тэтгэлэг олгодог аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ