МУГЖ Г.Ариунбаатар Соёлын элч болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-21 10:14:21

МУГЖ Г.Ариунбаатар "Монгол сонгодог-2" бие даасан тоглолтоо өнгөрөгч амралтын өдөр эх орондоо толилууллаа.

Тэрбээр тоглолтдоо Монгол Улсын Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони оркестртой дэлхийн болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг дуулж амилуулан үзэгчиддээ бэлэг барьсан юм.

Тоглолтын үеэр МУГЖ Г.Ариунбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардууллаа. Мөн 28 улсад визгүй зорчих эрхтэй дипломат паспорт олгосныг УИХ-ын дарга З.Энхболд гардуулав.

Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, соёл, урлаг, спортоор сурталчлах түүхийн судалгааны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй юм. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, их аварга Хакухо М.Даваажаргал, балетчин Д.Алтанхуяг нарын эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдартнууд Соёлын элчээр томилогдоод буй юм. 

Ж.Болор

Холбоотой мэдээ