Б.Гангаамаа Аконкагуад дахин авирна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 13:46:09

Завхан аймгийн уугуул Монгол Улсын гавьяат уулчин Б.Гангаамаа Өмнөд Америк тивийн ноён оргил 6962 метр өндөрт орших Аконкагуад дахин авирахаар болжээ.

Энэ нь түүний хоёр дахь оролдлого болох юм. 2013 онд өмнө нь Д.Эрдэнэтогтох, Ч.Тэрбиш нартай авирсан боловч тодорхой шалтгаанаар оргилд хүрэлгүй буцсан байдаг. Тэр авиралтаар Д.Эрдэнэтогтох ганцаараа оргилд хүрч тус ууланд авирч гарсан анхны Монгол эмэгтэй болсон түүхтэй. Хэрвээ удахгүй хийх гэж байгаа оролдлого амжилттай болвол Б.Гангаамаа Аконкагуа оргил дээр мөрөө гаргасан найм дахь Монгол хүн, дөрөв дэх эмэгтэй уулчин буюу Д.Эрдэнэтогтох, Э.Соёлмаа, Ч.Ариунзул нарын араас бичигдэх юм. Б.Гангаамаа бол Завхан нутгийн охин нутгийн хайрхан цаст Очирваань нь харах байх аа. Уулчиндаа амжилт хүсч байна хэмээн Завхан аймгийн Уулсын оргил өөд холбооныхон мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ