“Арвис” клубын баг тамирчид футзалын улсын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-12 15:14:30

Футзалын улсын 2015 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-12-ны өдөр үргэлжилж энэ жилийн аваргаар “Арвис” клубын баг тамирчид түрүүлж, алтан медалийн эзэд болов.

Энэ удаагийн УАШТ-д 32 баг өрсөлдөж “Континенталь”, “Баянгол ФС” багууд хоёр, гуравдугаар байрт шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Тус тэмцээнээс медальт байрт шалгарсан багууд ирэх 2016 оны эхээр болох лигийн тэмцээнд оролцох эрхтэй болж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ