2009 онд цомхотголд орсон ажилчид цалингаа авч чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-11 14:14:07
oyuka_hu@yahoo.com

Өдгөө татан буугдсан “Строй инвест” ХХК-иас 2009 онд цомхотголд орсон 116 ажилтан нэг жилийн цалингаа авч чадахгүй өдий хүрчээ.

Мөн тухайн байгууллага ажилчдаасаа Үйлдвэрчний эвлэлийн татвар гэж 10 гаруй сая төгрөг авсан боловч зохих байгууллагад нь өгөөгүй байна.  Үүнээс гадна ажилчиддаа өгөх ёстой цалингаас 31 сая төгрөг дутуу байгаа аж. Энэ мэт олон зөрчил илэрсэн тул ажилчдын төлөөлөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд ханджээ. Үүний дагуу тус холбоо шүүхэд нэхэмжлэх гаргаж 116 ажилтны цалин болох 100 сая төгрөг нэхсэн байна.  Иймд 2014 онд Шүүхийн шийдвэрээр “Строй инвест” ХХК-ийн мэдэлд  байсан 6-17 дугаар байрны 3 тоотыг  борлуулах болсон. Нийт 45.22 м.кв талбай бүхий уг орон сууц аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд шилжүүлжээ. Ингэхдээ нэг м.кв талбайг 1 сая 750 мянгаар тооцсон боловч одоо болтол зарагдаагүй байна. Иймд дээрх үнийг 1 сая 450 мянга болгож бууруулах хүсэлтийг ажилчдын төлөөлөл гаргажээ. Үүнийг хуулийн байгууллагад дахин шилжүүллээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ