Нэг өдөрт зургаан түймэр унтрааж, иргэдийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-10 11:19:42

Нийслэлд зөвхөн нэг өдөрт гал түймрийн 6 дуудлагатай байсан байна. Өчигдөр өглөөнөөс орой хүртэлх хугацаанд гарсан түймрийг Нийслэлийн ОБГ-ын Гал түймэртэй тэмцэх албаныхан шуурхай ажиллан унтрааж, иргэдийн эд хөрөнгийг хохиролгүй болгосон байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, “Хаадын-Өргөө” амралтын газарт амбаар шатаж  байна гэсэн дуудлагыг  08:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 11 дүгээр ангийн 8 албан хаагч, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 8 дугаар гудамжны 145 тоотод байшин  шатаж  байна гэсэн дуудлагыг мөн 08:22 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхон 421 дүгээр байрны  16 тоотод гал гарч байна гэсэн дуудлагыг  өдрийн 17:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны нэгдүгээр буудлын задгайд амбаар  шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 19:03 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, мөн дүүргийн гуравдугаар хороо, Бага нарангийн  хоёрдугаар гудамжны 15 А тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 17:34 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 20 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 01:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна. Нийслэлийн ОБГ-аас иргэдийг гэр, хашаа, байшингаа алын аюулаас хамгаалж, гэрэл цахилгааны утасны холболтоо шалгаж, гэртээ хүүхдээ ганцааранг нь буюу олноор нь орхиж цоожлохгүй байхыг анхаарууллаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ