Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзан Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүмүүнлэг, энхийг дэмжих салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж, “Найрамдал” медалиар шагнуулсанд баяр хүргэлээ.
199 өдөр