Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын төр, засгийн байгууллага, яам, агентлагт АНУ-ыг хариуцсан ажилтнуудын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-наас 2018 оны 12 дугаар сарын 03-нд зохион байгуулав. Уулзалтад УИХ, Засгийн газрын яамд, агентлаг, ЕТГ, ҮАБЗ зэрэг манай холбогдох 10 гаруй байгууллагын нийт 20 орчим төлөөлөгч оролцов. Арга хэмжээнд мөн АНУ-ын Түр хамаарагч М.Микаллер тэргүүтэй АНУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцов.
1940 өдөр