Дэлхийд бидний тухай
Трамп-Кимийн уулзалтыг Сингапурт зохион байгуулах асуудлаар талуудын аль нь ч албан ёсны хүсэлт тавиагүй байна гэв
СИНГАПУР. /CNA/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт болох магадлалтай гэгдэж буй газруудаас Монгол болон Сингапур тунаж үлдээж байгаа тухай мэдээлэл саяхан гарсан билээ. Тэгвэл Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлун өнөөдөр Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбоо буюу АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид ч мөн АНУ-Умард Солонгосын уулзалт болох магадлалтай гэгдэж буй газруудын талаарх мэдээллийг та бүхний нэгэн адил хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олж харсан. Бидэнд холбогдох талуудын аль нь ч энэ уулзалтыг Сингапурт зохион байгуулах асуудлаар албан ёсны хүсэлт тавиагүй байна” гэжээ. Энэ тухай Сингапурын “Channel News Asia” агентлаг мэлээлэв.
506 өдөр