“Тогооч эгчдээ баярлалаа, хоол сайхан амттай байсан шүү” гэхээр улам урам ордог
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЕБС-ийн тогооч Мөнхнасангийн
Мартбаяр сургуулийнхаа тогоочоор 12 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тэр хүүхдүүддээ өдөр бүр шинэ, сайхан амттай,
эрүүл, зөв хоол бэлтгэн өгөхийн төлөө хичээдэг байна. Сурагчид, бяцхан зургаан настнууд, бас дотуур
байрны байнгын үйлчлүүлэгч хүүхдүүд нь “Тогооч эгчдээ баярлалаа, хоол сайхан
амттай байсан шүү” гэж хэлэх бүрт урам орж, улам л сайхан хоол хийхийг эрэлхийлдэг гэлээ.
1892 өдөр