БАЯНХОНГОР
АБТА Д.Цэвэлсодном: Хүний хөгжлийн хамгийн торгон үеийг хариуцдаг, сурах эрмэлзлийн чиг заагч нь Бага ангийн багш
Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул Ч.Дашзэгвийнх долоон хүүхдээ бүгдийг нь дээд боловсрол эзэмшүүлсний дотор багш мэргэжил эзэмшсэн нь тав. АБТА, Тэргүүлэх зэрэгтэй Бага ангийн багш Д.Цэвэлсодном Ч.Дашзэгвийн ууган охин. Анхлан багш мэргэжилтэй болж, дүү нартаа мэргэжлийнхээ сайхан бүхнийг “ухуулсаар” дөрвөн дүүгээ багш болгочихсон түүнийг ярилцлагынхаа зочноор урьлаа. Тэрээр Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд Бага ангийн багшаар 24 жил ажиллаж байгаа, шавь нар нь жигд сайн суралцдагаараа онцлогтой, залуу багш нарын үлгэр дууриал болж буй дунд үеийн багш нарын төлөөлөл. Багш мэргэжлийн онцлог, заах арга, сурах барил гээд суурь боловсролын сэдвийн хүрээнд түүнтэй ярилцсанаа хүргэе.
197 өдөр