Тусламжийн өвс, тэжээлийг малчин өрх бүрт хүргэж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баяхонгор, Говь-Алтай гэсэн 6 аймаг зудын эрсдэл өндөр, 10-аад аймгийн 80 гаруй суманд өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсжээ. Ихэнх аймагт өнгөрсөн 7 хоногт цасаар шуурсанаас мал бэлчих боломжгүй болжээ. Тухайлбал, Баянхонгор аймагт мал бэлчих боломжгүйгээс малчид малдаа 11 дүгээр сараас хойш зөвхөн тэжээл өгч байна.
1173 өдөр