Казах түмний “Наурызын баяр”
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын харьяат казах угсаатнуудын тоон мэдээллийг 2023- оны 3 дугаар сарын байдлаар Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ бэлтгэж нийтэд мэдээлжээ. Улсын хүн амын 4 хувийг казахууд эзэлж байна. Тухайн угсаатны 50.1 хувь нь эмэгтэй, 49.9 хувь нь эрэгтэй байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд Баян-Өлгий аймгийн хүн амын 77 хувь, Ховд аймгийн хүн амын 8.5 хувь, Улаанбаатар хотын хүн амын 9 хувь, Дархан-Уул аймгийн хүн амын 2.2 хувийг тэд эзэлдэг. Казах түмний “Наурызын баяр-ын өдөр өнөөдөр тохиож байна.
973 өдөр