Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл өнөөдөр (2017.04.24) Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 166 дугаар цэцэрлэгүүдэд ажиллав.
2568 өдөр