ТҮЦ машин нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа олгодог боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-26 10:58:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМНДЕГ-аас олгодог дөрвөн төлийн лавлагааг өнөөдрөөс эхлэн "Төрийн үйлчилгээний цахим” (ТҮЦ) машинаар олгож байна.

Улсын хэмжээнд ажиллаж буй 108 ТҮЦ машинаас иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэл, тэтгэврийн эрх үүссэн эсэх болон ажил олгогчийн шимтгэл төлөлтийн лавлагаагаа авах боломжтой болж байгаа юм. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдэж буй юм. ЭМНДЕГ-аас дээрх дөрвөн төрлийн лавлагааг ТҮЦ машинаар олгодог болсноор үйлчилгээний хүртээмж 10 дахин нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ