Элчин сайд Б.Дэлгэрмаа Москвагийн олон улсын харилцааны их сургуульд илтгэл тавив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Москвагийн олон улсын харилцааны их сургууль (МГИМО)-д 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зочлов. Элчин сайдыг тус сургуулийн ректор А.В.Торкунов, Магистр, олон улсын хөтөлбөр хариуцсан проректор А.А.Байков, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Е.А.Андреев нар хүлээн авч уулзав. Энэ уулзалтад тус ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга, ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү, II нарийн бичгийн дарга А.Тамир нар оролцов.
2572 өдөр