Хөвсгөл аймагт 3,5 магнитудаас дээш 200 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар өчигдөр 16 цаг 46 минутад 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Мөн тус газарт 12 минутын дараа 16 цаг 58 минутад 4.3 магнитудын хүчтэй, Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар 22 цаг 11 минутад 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, давтан хөдлөлт 2 удаа бүртгэгдсэн байна.
1530 өдөр