Олон улсын IX кино наадмыг "Чингисийн хүүхдүүд"-ээр нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэж, тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадам өнөөдөр эхэллээ.
Монголын Урлагийн Зөвлөл уламжлал ёсоор Канн, Берлин, Бусан, Фрайбург, Казан, Весул зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Бразил, Бельги, Герман, Замби, ОХУ, Франц, Тайвань зэрэг орны кино бүтээлийг олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Мөн наадмын олон улсын хөтөлбөрийн хүрээнд Бельгийн кино найруулагч Питер Бросэнсийг онцолж, кино найруулагч Д.Төрмөнхтэй хамтран бүтээсэн “Нохойн Орон”, “Хадаг”, “Тав дахь улирал” киног үзэгчдэд толилуулахаас гадна уран бүтээлчидтэй уулзалт зохион байгуулах юм байна.
Энэ удаагийн наадмын хүрээнд нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг нээлттэй зарлаж, “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж өнөөдөр болох наадмын нээлт, шагнал гардуулах ёслолын үеэр цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.
Олон улсын IX кино наадмын “Нээлтийн кино”г-оор найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарч, албан ёсны нээлтээ Corporate Hotel & convention center-т хийх юм. Бусад төрөлд шалгарсан кино бүтээлүүд энэ сарын 13-нд Монгол кино хөтөлбөрийн үеэр Тэнгис кино театрт олны хүртээл болно.

Ж.Болор