Б.Энх-Амгалан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-09 15:17:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вьетнамын Хо Ши Мин хотод таеквондогийн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж Монголын баг тамирчдаас хөвгүүдийн 37 кг-д "Элит" клубын тамирчин Б.Энх-Амгалан хүрэл медаль хүртлээ.



Хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хо Иньёон нарын удирдлага дор дөрвөн тамирчин хүч, ур чадвараа сорьсон байна.

Д.Өлзий
関連ニュース