100 буудалт даамны Азийн аваргад манай тамирчид чансаагаар гуравт оржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо өнгөрсөн сарын 15-28-нд зохиогдсон 100 буудалт даамны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас нийт 24 тамирчин оролцжээ.
Тэдгээр 24 тамирчны 12 нь 8-16 насны хүүхэд байсан бөгөөд оролцогчид 13 алт, 13 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.Медалийн чансаагаар Узбекистан улс нэгдүгээр байр, Хятад улс дэд байр, Монгол улс гуравдугаар байрт тус тус шалгарав.Тухайлбал, Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 4в ангийн сурагч, зуун буудалт даамын спортын мастер П.Эрхэмбилэг нь U11 ангилалд амжилттай оролцож 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай ирсэн байна. Зуун буудалт даамын үндсэн, түргэн, блиц төрлүүдэд I байр эзэлж, Дэлхийн даамны холбооны дэд мастерын болзол хангажээ. Мөн 64 буудалт даамны түргэн төрөлд III байр, багийн АШТ-д багийн U14 насанд тоглож багаараа II байр тус тус эзэлсэн байна.
Түүнчлэн энэ жилээс эхлэн багийн аварга шалгаруулах блиц тэмцээн зохион байгуулахад тэргүүн байранд Хятадын баг орсон бол манай тамирчид удаалж, Узбекстаны тамирчид гуравдугаар байр эзэлжээ. Тэмцээнд Монгол, Хятад, Узбекстан, Казакстан, Кувейт, Япон, Туркместан, Леван зэрэг 10-аад улсын тамирчин оюун ухаанаа сорьжээ.
Б.Туул