СЭЛЭНГЭ: Сурагчид Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-10 13:31:32

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо болсон сурагчдын Ази тивийн 19 дэх удаагийн аварга шалгаруулах шатарчдын тэмцээнд Сэлэнгэ аймгийн сурагчид амжилттай оролцсон байна.

 

Тэмцээнд Монгол, Орос, Энэтхэг, Хятад, Казахстан зэрэг 16 орны шилдэг өсвөрийн шатарчид оролцож, оюун ухаанаа уралдуулан аваргуудаа тодруулжээ.

 

Азийн аваргад Сэлэнгэ аймгаас 42 тамирчин сурагч оролцсон байна. Тодруулбал Paпид U15 ангиллын ганцаарчилсан төрөлд спортын мастер Б.Дүүрэнхишиг хүрэл медаль, U15 ангилалд багаараа мөнгөн медаль хүртсэн байна.

 

Мөн тэмцээний G7 ангилалд багаараа алтан медаль, бяцхан мастер О.Анхилуун алтан медаль хүртжээ.

 

Тэмцээний стандарт төрлийн U13 ангилалд багаараа алтан медаль, Таван хан клубийн тамирчин Т.Түвшинтулга алтан медаль хүртсэн байна.

 

U15 ангилалд багаараа мөнгөн медаль, Таван хан клубийн тамирчин, спортын мастер Г.Чулуунбаатар, Б.Дүүрэнхишиг нар мөнгөн медаль тус тус авчээ.

関連ニュース