Хүүхэд төрүүлэх нь багасжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард 40425 эх амаржиж, 40733 хүүхэд төрүүлсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2691 буюу 6.2 хувь, төрсөн хүүхэд 2695 буюу 6.2 хувиар багассан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Мянган хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеийнхээс 0.8-аар цөөрсөн бол ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд, Орхон, Дархан-Уул, Увс аймагт улсын дунджаас 0.2-5.7-оор илүү, бусад аймагт 0.1-6.7-оор бага байлаа.
Ulaanbaatar