ДАРХАН-УУЛ: Түүх, соёлын хөдлөх дурсгалын тооллого 21.87 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Түүх, соёлын хөдлөх дурсгалын улсын тооллого аравдугаар сарын 1-нд эхэлсэн. Аймгийн хэмжээнд аймагт түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийн улсын тооллогын явц 21.87 хувьтай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар 229 дэсийн 368 үзмэрийг тооллогод хамруулаад байна. Орхон сумын музейд тооллого дуусаж 28 дэсийн 31 үзмэрийг системд шивж баталгаажуулжээ.
Хонгор сумын музейн тооллого 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, одоогоор 115 дэсийн 120 үзмэрийн гэрэл зураг, хэмжээсийг авч системд бүртгээд байна.
Ташрамд, аймгийн хэмжээнд 1190
дурсгалыг тооллогод хамруулна. Үүнээс музейн 1047, Хонгор сумын Соёлын төвийн
музейн 115, Орхон сумын Соёлын төвийн музейн 28 дурсгал улсын тооллогод тус тус
хамрагдана.
Ulaanbaatar