Монгол Улс олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-11-03 12:39:44

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “World Travel Market-2025” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Лондон хотын “Эксел” төвд энэ сарын 4-6-нд болно.

 

Уг үзэсгэлэнгийн үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, аялал жуулчлалын 10 тур оператор хамтран эх орноо сурталчилсан асар байгуулж оролцох аж.


45 дахь удаагийн энэхүү үзэсгэлэнд манай улс оролцсоноор аялагч жуулчдын тоо нэмэгдэх, зах зээлийн хүрээ өргөжих зэрэг боломж бүрдэх юм.


 

 

関連ニュース