“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхимыг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-01 12:31:25

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит монголын түүх, өв соёлын анги танхимыг нээж эхэлснээс хойш гурав дахь жилийнхээ шинэ хичээлийн жилийг угтаж байна.


Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудтай /ЕБС/ бүсчлэн ажиллаж, сурагчдын эх оронч үзэл, хүмүүжил, танин мэдэхүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор энэ удаад Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-д музейн нэрэмжит танхимыг жишиг болгон засжээ. Нээлтийн үеэр "Чингис хаан" үндэсний музейн харьяа Их хуралдай цогцолборын менежер Г. Ариун-Онон "Монголын хүүхэд бүрийг их хаадынхаа түүхийг танин мэдэж, эх орноороо бахархдаг, өвөг дээдсээ хүндэлдэг монгол хүн болгон төлөвшүүлэх зорилгоор нэрэмжит танхим байгуулан хүлээлгэн өглөө. Та бүхний дундаас эрдэм мэдлэгээ эх орондоо зориулж, өөрсдийн мэргэжлийн салбарт эх оронч залуус төрнө гэдэгт итгэл төгс байна" хэмээв. 


Хэнтий аймгийн Биндэр сум дахь "Чингис хаан" үндэсний музейн харьяа Их хуралдай цогцолбор энэ жил ашиглалтад орж ард иргэдээ хүлээн авч эхэлснээр хоёр байгууллага хамтран ажиллаж,  олон ажил хийхээр төлөвлөжээ. 





 

関連ニュース