Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт дөрвөн төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-27 16:33:02

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк /АХБ/ хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.


Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан, эдийн засгийн үр өгөөжтэй, тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой, боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарын дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал санал солилцсон тул санхүүжилтийг баталгаажуулахаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хамтран боловсруулжээ.


“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх”, “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах”, “Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх”, “Монгол Улс дахь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” гэсэн дөрвөн төслийг хэрэгжүүлэх аж.

 

関連ニュース