Авто замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор оролцуулах талаар санал авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-21 09:42:20

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлд тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүй хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар санал авч байна.


Иргэд саналаа https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey линкээр орж, энэ сарын 24-ний өдрийг дуустал өгөх боломжтой. 


Улаанбаатар хотод өнгөрсөн оны эцсийн байдлаар бүртгэлтэй тээврийн хэрэгсэл ойролцоогоор 804 мянга байжээ. 

関連ニュース