Алтайн өвөр говиор +34 градус хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Нутгийн баруун
хэсгээр салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд
5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур
ширүүснэ.
Алтайн өвөр
говиор +29-+34 градус, Их нууруудын хотгор, Орхон голын хөндий, говийн бүс
нутгаар +24-+29 градус, бусад нутгаар +17-+22 градус дулаан байна.