Зарим хэсэгт зам хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд авто зам шинэчлэх ажлыг эхлүүлээд буй.
Энэ ажлын хүрээнд Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж өнөөдөр 06:00 цагт нээнэ. Мөн Натурын авто замаас Нарны зам, Дарь-Эхийн уулзвараас Сансарын аюулгүй тойрог хүртэлх замыг шинэчилж маргааш 06:00 цагт нээх юм.
Харин 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 22:00 цагт хааж, энэ сарын 24-ний 06:00 цагт нээх аж.
Иймд иргэд,
жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөж байна.