Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-02 14:42:27

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хоёр, Баянгол, Алтанбулаг суманд гарсан дөрвөн түймрийг цурамд оруулжээ. 


Мөн аймгийн Ерөө, Хүдэр суманд гарсан дөрвөн түймрийг унтраах ажил үргэлжилж байна. Эдгээр түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 372 алба хаагч, 31 автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангийн 73 хүн, 10 автомашин буюу нийт 445 хүн, 41 автомашинтай үүрэг гүйцэтгэж байгаа аж.


Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт 149 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ойн түймэр 77.1 хувиар, хээрийн түймэр 16.9 хувиар өссөн байна.


Мөн түймрийн улмаас урьдчилсан байдлаар 663.317 га талбай, таван байшин, 49 гэр, таван автомашин,  долоон мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, зургаан тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

 

 

関連ニュース