Монгол Улс жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр 20 байр урагшиллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-26 09:48:06

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд өчигдөр танилцууллаа.


Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр тооцож буй жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2024 онд 145 улсаас 85 дугаарт эрэмбэлж байсан бол 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлж 20 байраар урагшиллаа. Тус индексийн дэд индекс болох боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлт тогтвортой, ахиц дэвшлээ хадгалж байгаа бол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120-р байрнаас 99 хүртэл, ажиллах хүчний оролцоо 43-р байрнаас 20 хүртэл ахиж, “ахиц дэвшилттэй” үнэлэгджээ.


Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Засгийн газар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г УИХ-д тайлагнахаар заасан. Тус тайланг 2021 оноос хойш гурав дахь удаа УИХ-д хүргүүлэхээр боллоо.

 

関連ニュース