Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-13 10:14:50

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Жанжин клубийн авто замыг хэсэгчлэн засаж, шинэчлэх ажлын хүрээнд Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлx 1.6 км урт авто замыг хааж, засна.


Тус авто замыг өнөөдөр 23:00 цагаас хааж, 6-р сарын 17-ны 6:00 цагт нээх юм. Ингэхдээ зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилтыг хийх тул жолооч нар бусад замыг сонгон зорчихыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

関連ニュース