ӨНӨӨДӨР: "Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” олон улсын чуулга уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: "Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд болно.
9:00 цагт: “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн
түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар СТӨ-д мэдээлэл өгнө.
11:00 цагт: ХӨСҮТ, НЭМГ-аас улаанбурхан өвчний нөхцөл байдал, дэгдэлтэд авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлнэ.
11:00 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийдээс Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хурал ном болон олон нийтийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хийдийн Батцагаан дуганы өмнөх талбайд өгнө.
11:00 цагт: Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр хийсэн сүлжмэл
эдлэлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын
Үндэсний музейд болно.
13:00 цагт: Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагнал гардуулах ёслол Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
16:00 цагт: Дүрслэх урлагийн дээд сургуулийн Л.Энхбат багштай уран зургийн ангийн 2005 оны төгсөгчдийн “Үл тасалдах мөр” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
Орон нутагт:
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд жил бүр
уламжлал болгон зохион байгуулдаг "Сэлэнгэ марафон-2025” бүх нийтийн
буухиа тэмцээн болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон
улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.