Зэсийн хүдэр, баяжмалын хилийн дундаж үнэ 2024 оныхоос тонн тутамд 349.6 ам.доллароор нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2025 оны эхний 4 сард 135 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны бараа эргэлт 7.8 тэрбум ам. долларт хүрсэн байна.
Экспорт 4.2 тэрбум ам. доллар, импорт 3.6 тэрбум ам. долларт хүрч, тэнцэл 683.2 сая ам. долларын ашигтай гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
Экспорт 2024
оны мөн үеийнхээс 695.0 сая ам. доллароор буурахад нүүрс 1.2 тэрбум
ам.доллар, боловсруулаагүй газрын тос 25.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 20.2
сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 13.5 сая ам.доллар, мал, амьтны самнасан
үс, хялгас10.5 сая ам.доллароор буурсан нь нөлөөлсөн байна.
Зэсийн хүдэр ба баяжмал 501. 8 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 32.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 31.2 сая ам.доллароор нэмэгджээ.
Үнэт чулуу, металл гоёлын зүйлс болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспорт 96.4 хувийг эзэлсэн аж.
Алтны үнэ унц тутамд 728.6 ам .доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 349.6 ам .доллароор их байна.
БНХАУ-д экспортолсон барааны 47.5 хувийг нүүрс, 35.5 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлжээ. Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт эзэлж байна.
Зэсийн хүдэр,
баяжмалын экспортын хилийн дундаж үнэ тонн тутам 2093.3 ам.доллар болжээ. Энэ
нь 2024 оны мөн үеийнхээс тонн тутамд 349.6 ам.доллароор нэмэгджээ.
Экспортын 49.9
хувийг Гашуунсухайт, 20.7 хувийг Замын-Үүд, 10.2 хувийг Шивээ хүрэн боомтоор
хийжээ. Энэ нь нийт экспортын 80.8 хувийг эзэлж байна.
Импорт 2024 оны
мөн үеийнхээс 132.9 сая ам. доллароор өсөхөд суудлын автомашин 109.5 сая
ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 20.4 сая ам. доллар, гар утас
15.9 сая ам.доллар,согтууруулах ундаа 9.9 сая ам.доллар, тунгаар савлагдсан эм
6.2 сая ам. доллароор нөлөөлжээ.
Мөн импортын
35.3 хувийг БНХАУ, 25.7 хувийг ОХУ, 13.2 хувийг Япон, 4.4 хувийг АНУ, 4.1
хувийг БНСУ, 2.7 хувийг ХБНГУ-тай хийжээ. Энэ нь нийт импортын 85.4 хувийг
бүрдүүлж байна
ОХУ-аас
импортолсон барааны 74.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон
барааны 80.2 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 9.9 хувийг
ачааны авто машин эзэлж байна. Нийтийн тээврийн хэрэгслийн 62.3 хувь БНСУ-аас
импортолжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 32.4 нэгж хувиар нэмэгджээ.
Авто бензиний
импортын 20. 6, Нийтийн тээврийн хэрэгсэл 40.9 сая ам. доллар буурсан байна.
Машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн импортын 73.5 хувийг эзэлж байна. Замын-Үүд боомтоор 50. 8 хувийг, Сүхбаатар боомтоор 22.6 хувийг хийсэн нь нийт импортын 73.4 хувийг эзэлжээ.