Хугацаат цэргийн албан хаагчдыг англи хэл, компьютерийн мэдлэг дээшлүүлэх хөтөлбөрт хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-16 17:12:14

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг баасан гарагаас эхлэн гурван өдөр зохион байгуулахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Цэргийн штабаас мэдээлэл өглөө.


Цэрэг татлагаас өмнө есөн дүүргийн есөн байранд ариутгал, халдваргүйтгэлийг хийхээс гадна иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүр хурдан хугацаанд шийдвэрлэх аж. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 72.2 хувьтай үргэлжилж байна.


Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, “Өмнө нь бид цэргийн төв дамжин дээр давтан үзэж дахин онош тавьдаг байсан. Энэ удаагийн цэрэг татлагаар дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараагаар шууд цэргийн ангид  нь хүргэхээр зохион байгуулж байна. Мөн хугацаат цэргийн албан хаагчдыг алба хаах хугацаанд нь боловсролтой болгох гэсэн томоохон зорилт тавьж англи хэл, компьютерын мэдлэгийг дээшлүүлэх зарим хичээлийг хөтөлбөртөө тусгасан” гэлээ.




Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байр: 

Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль

Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль

Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль

Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль

Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль

Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль

Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль

Налайх дүүрэг Политехник коллеж

Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.

関連ニュース