ӨНӨӨДӨР: “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-08-16 06:52:07

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 16-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт:Туушин зочид буудалд: Азийн бетоны X хурал болно. Тус хуралд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь болон салбарын төлөөллүүд, Азийн бетоны холбооны гишүүн орнуудын төлөөлөгч нар оролцож, бетоны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 9507-1740.

10:00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан тус тус болно. 

11:00 цагт: ҮСХ-ноос статистик үзүүлэлтүүдийг танилцуулна. 

14:00 цагт: ГХЯ-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйтай холбогдуулан ЕТГ, ГХЯ, НҮБ-ын суурин төлөөлөгч хамтран хэвлэлийн хурал хийнэ. 






Соёл урлаг:

-Занабазарын музейд: Монгол-Германы уран бүтээлчдийн “Орчин цагийн нүүдэлчдийн жим” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн гарч байна.

-“Монгол Арт” галерейд: Монгол-Японы уран бүтээлчдийн “Арьсан урлаг” хамтарсан үзэсгэлэн гарч байна. 

関連ニュース