АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр манай улсад өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, Америкийн
Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн
бэхжүүлэх талаар мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал
солилцох аж.