ӨВӨРХАНГАЙ: Эртний нийслэл Хархорумыг газрын зурагт буулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-25 11:10:14

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын эзэнт гүрний 13 дугаар зууны нийслэл Хархорум хотын туурь өнөөг хүртэл дэлхийн гадаргуу дээр харагддаг. Үүнийг Германы археологичид геофизикийн дэвшилтэт технологи ашиглан газрын зурагт буулгажээ. 


ХБНГУ-ын Боннын их сургуулийн хүрээлэнгийн захирал, профессор Ян Бемманн болон олон улсын судлаачдын баг газрын гадарга болон газар доорх соронзон орныг хэмждэг SQUID буюу хэт дамжуулагч квант интерференцийн төхөөрөмж ашиглан 52 хоногийн турш 465 га талбайг судалсан байна. 


Бусад судлаач хотын туурийг судлахдаа ихэвчлэн хэрэм дотор хязгаарлагдаж байсан бол энэ багийнхан илүү өргөн хүрээнд судалгаа хийж, Хархорум хот урьд өмнө төсөөлж байснаас хамаагүй том болохыг тогтоожээ. 


Профессор Ян Бемманн “Хархорум хотын дижитал сэргээн босголтыг харах нь үнэхээр гайхалтай байсан. Геофизикийн хайгуулын үр дүнд эртний хотыг газар дээрээс төдийгүй доороос нь нарийвчлан судалж, том тоосгон барилгууд, замын огтлолцол хаагуур байсныг, өнөөдөр ил харагдахгүй болсон замуудыг тодруулсан” хэмээснийг Кэмбрижийн их сургуулиас эрхлэн гаргадаг “Antiquity” сэтгүүлд нийтэлсэн байна. 

関連ニュース