Дэлхийн усны өдрийг "Ус ба Энх тайван” уриан дор тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-03-22 12:22:25

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар 1993 онд шийдвэрлэжээ.


Манай улс 2005 оноос энэ өдрийг тэмдэглэж, усны олон талын ач холбогдлыг олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч, энэ жил “Ус ба Энх тайван” уриан дор тэмдэглэж байна.


Улаанбаатар хот 470,444 га нутаг дэвсгэртэй, дөрвөн сав газарт хамрагддаг. Нийслэлд 251 булаг шанд, 18 рашаан ус, 41 нуур тойром, 84 гол горхи бүртгэгдсэн байдаг. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан булаг шанд, нуур тойром, томоохон гол, мөрний урсац бүрэлдэх эх нь нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 27 хувийг эзэлж байгаа юм.


Мөн цөлжилт, хуурайшилт, бохирдлоос хамгаалах зорилгоор 26 булаг шандны эхийг хамгаалж, гол горхи, булаг шандны усыг хуримтлуулах дөрвөн хөв цөөрмийг байгуулан, 160 мянга гаруй шоо метр усыг хуримтлуулж, экологийн таатай орчныг бүрдүүлээд байгаа. Энэ онд гурван булгийн эхийг хамгаалах, нэг хөв цөөрөм байгуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

 


関連ニュース