Ам.доллар гурван хоногийн өмнөхөөс 5 төгрөг 7 мөнгөөр өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанкны зарласан ханшаар өнөөдрийн байдлаар ам.доллар 1944 төгрөг 46 мөнгөтэй тэнцэж байна.
Ам.доллар гурван хоногийн өмнө 1938 төгрөг 76 мөнгөтэй тэнцэж байсан бөгөө 5 төгрөг 7 мөнгөөр өсөөд байна. Тэгвэл өнөөдөр Хаан банк ам. долларыг 1958 төгрөгөөр худалдан авч, 1985 төгрөгөөр борлуулж байна. Голомт банк ам.долларыг 1942 төгрөгөөр худалдан авч, 1963 төгрөгөөр худалдаж байгаа бол "Найман шарга" зах 1985 төгрөгөөр худалдан авч, 1995 төгрөгөөр борлуулж байна.
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар евро 2147 төгрөг 85 мөнгө, юань 292.92 төгрөг рубль 29.92 төгрөгтэй тэнцэж байна.
Б.Заяа