Чингэлтэй дүүргийн иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-02-19 10:24:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн өрх бүрээс нэг иргэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаж байна.


Чингэлтэй дүүргийн өрх бүрээс нэг иргэн өглөөний 9.00 цагаас оройн 18.00 цаг хүртэлх хугацаанд товлогдсон цэгүүдэд очиж шинжилгээнд хамрагдах боломжтой. Тухайлбал, тус дүүргийн 1-19 дүгээр хорооны 23 мянган иргэнийг “Ковид-19”-ийн PCR шинжилгээнд хамруулах бөгөөд суурин 10 цэг, явуулын 60 баг ажиллах юм.




関連ニュース